Хэрвээ та iPhone-оороо тоглоом тоглох, видео үзэх, найзуудтайгаа чатлах, вэб орох гэх мэт зүйлүүдийг байнга хийдэг бол таны утасны цэнэг амархан дуусна. iPhone-ийг цэнэглэхэд багагүй хугацаа шаарддаг тул ихэнх хүмүүс унтарсных нь дараа юмуу шөнө цэнэглэхийг илүүд үздэг байна. Заримдаа утсаа ашиглах чухал шаардлагатай үед ч цэнэглэхээ мартан гарах нь бий.

Хэрвээ та iPhone-оо хамгийн хурдан цэнэглэх арга хайж байгаа бол зөв мэдээллээ  олсон гэдгийг дуулгахад таатай байна. iPhone-ийг энгийнээс хурдан цэнэглэх 4 арга залийг хүргэе.

1. Airplane Mode-ийг асаа


Та iPhone-оо цэнэглэхээр залгах үед ч түүний цэнэг хорогдсоор байдаг. Учир нь таны утас холбогдсон сүлжээнүүдээр дамжуулан ажилласаар байдаг бөгөөд WiFi, Wireless, Bluetooth эсвэл Cellular холбоосоор дамжин мэдээлэл хүлээн авч бас дамжуулж байдаг. Ингэж ажиллахад цэнэг зарцуулсаар байна гэдэг нь цэнэглэх хугацаа уртасна л гэсэн үг. Тиймээс Airplane Mode-ийг асаавал таны iPhone цэнэглэх үеэр сүлжээнүүдээр дамжин цэнэгээ хороохгүй юм. Үүнийг хийхийн тулд дэлгэцээ доороос дээшээ гулсуулж онгоцны тэмдэг бүхий Airplane Mode дээр дарна. Эсвэл Settings-Airplane mode-Enable болгоно.

Утсаа цэнэглэснийхээ дараа тус тохиргоог off болгохоо мартваа. Учир нь энэ тохиргоог хийх үеэр таны утас интернетэд холбогох, дуудлага хүлээн авах боломжгүй.

 

2. WiFi, Cellular Data болон Bluetooth холбоосуудыг салгах
Хэрвээ та шаардлагатай дуудлага хүлээж байгаа бол Airplane Mode-ийг сонгохгүй нь ойлгомжтой. Тиймээс WiFi, Cellular Data болон Bluetooth холбоосуудыг нэг бүрчлэн салгах нь сайн арга юм. Settings хэсгээс энэ гурван холбоосын тохиргоог off болгоорой.

3. Дэлгэцийн гэрлийг багасгах


Цэнэглэгдэх хурдад нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл нь iPhone-ийн дэлгэцийн гэрэл юм. Дэлгэцийн гэрэл тод байх тусам их цэнэг зарцуулдаг учраас энэ гэрлийг багасгаснаар хурдан цэнэглэгддэг.

Settings-Display and Brightness-рүү орж багасгах тохиргоог хийгээрэй.

4. Байршил тогтоох үйлчилгээг цуцал


Location services буюу Байршил тогтоох үйлчилгээ нь утасны цэнэгийг ихээр хороодог хүчин зүйл юм. Хурдан цэнэглэхийн тулд Settings-Privacy-Location Settings-Off болгоорой.

Хэрвээ энэ 4 аргыг ашигласан ч та утсаа өдөрт 2, 3 цэнэглэх шаардлага тулгарч байгаа бол зөөврийн цэнэглэгч авч явахыг зөвлөж байна.

Уншсан: 391
Огноо: 1 сарын 15
    Уншиж байна ...
#TAGS: