Аз жаргалтайгаар мөнгө олох арга

 

Аз жаргалтайгаар мөнгө олох арга Хамгийн чухал 3 зүйл юу болохыг хэлж өгье.

Мөнгөтэй хүмүүсийг

Мөнгөнд мэдүүлдэг хүн

Мөнгийг үрдэг хүн гэж 2 хуваадаг. 

Таныг  сүүлийн хүн нь болохыг хүсэж байна.

Түүний тулд та 3 зүйлийг дагаж мөрдөөсэй гэж бодсон тул энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Хамгийн эхэлж, мөнгө олохын үндэс болох эдийн засгийн бүтэц буюу ардчилсан нийгмийн дүрмийг ойлгож авах чухал зүйлийг тайлбарлая.

Мөнгө олохын тулд хамгийн түрүүнд ардчилсан нийгмийн дүрмийг ойлгосон байх.

Мөнгө олмоор байвал, хамгийн эхний алхам болох ардчилсан нийгмийн дүрмийг мэдсэн байх ёстой. Үндсээс нь эхэлж хэлвэл: Хөрөнгө оруулагч нь ажилчин хөлсөлж ашиг олно. Энэ бол ардчилсан нийгэм дэх эдийн засгийн бүтэц.

Өөрөөр хэлвэл「Захирал бол зах зээлийг удирдах」гэсэн утгатай. Энэ бол үйлдвэрт ажиллах байсан ч гэсэн адилхан. Энэхүү бүтэц, зохион байгуулалтын талаар толгойдоо хийж мэдлэгээ тэлэх нь мөнгө олох аргыг тань эерэг болгож өгөх байхаа гэж бодож байна.

2. Тогтоогдсон дүрмийн дагуу ажиллах

Аж үйлдвэрт хамгийн тэргүүнд зогсдог хүн бол цалин, ажиллах цаг, ажиллах хэлтэс, ажилчдыг авах үгүйг шийддэг ба бүгд тухайн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байдаг.

Цалинг ихэсгэхийн төлөөх тоон үзүүлэлт, урамшуулал авахын төлөөх нормыг та биш бусад хүн шийддэг тул хүссэн цалингаа авъя гэвэл оноогдсон дүрмийг биелүүлэх юмуу дүрмийг үндэслэсэн үндэслэгч (хамгийн дээрх албан тушаалтан)-ээс зөвшөөрөл авахгүй бол болохгүй.

Хэрвээ та жилийн 10 сая төгрөг авдаг гэж үзвэл тэр бол нийгэмдээ хувь нэмэр болгосны төлбөр биш, 「Компанийнхаа дотоод дүрмийг дагасны төлөөх хөлс」гэсэн үг болно.

Дүгнэж хэлвэл 「жилийн орлого 10 сая төгрөг」-ийг компанийн дотоод дүрэмд зориулж байгаа захирал бол таныг түүнээс илүү олвол хэцүү байдалд орох учраас тэр. Яагаад гэвэл тэр нь дүрэм зөрчих болохоор тэр юм.

 

3. Хамгийн  чухал нь Мөнгөтэй сольж болох зүйл-ийг суралцах явдал юм.

Компанийн ажилтан байгаа цагт компани дээр болж буй үйл ажиллагаа болон компани доторх бүх л дүрмийг дагах журамтай юм.

Нэг баг болж байгаа мундаг хамтрагчаа, багш царайлах гээд байгаа даргаа, биелүүлэхэд хэцүү зорилгоо гэх мэт компани дахь бүх л зүйл “шалгуур” аар хэмжигдсэн байдаг ба хэчнээн их хичээгээд биелүүлсэн ч гэсэн компани доторх нормоо биелүүлсэн гэж л үнэлэгдэнэ. Мөн ажлаараа дамжуулж олон зүйлийг суралцаж, үндсэндээ тэр зохион байгуулалтын тойрогт багтаж байгаагаас хэтрэхгүй.

Тэглээ гээд Гадагшаа үсэрч гарцгаа гэж хэлэх гэсэн юм бишээ. Компанид хэрэггүй хүн гадагш гарсан ч хэрэггүй гэсэн үг. Ажлаа муулж, залхуурч байдаг хүн тусдаа гарсан ч амжилтанд хүрэхгүй байхаа. Гэвч ажилдаа дуртай хүн юу сурах ёстой вэ гэвэл 「Мөнгөтэй сольж болох зүйл」буюу чадвар, мэдлэг, текникийг суралцах ёстой.

Бичих чадвар, япон хэл, англи хэл, хятад хэлний ярианы чадвар, бизнесийн амжилт руу хөтлөх яриа хэлэлцээр хийх чадвар, салбар хүрээ ямар ч байж болно.

Хамгийн гол нь хэцүүдэж байгаа хүн болон ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлвэл мөнгө болгож чадах чадварыг эзэмших хэрэгтэй.

Мөнгө олохын төлөөх чадварыг сайжруулах
↓ 

  Мөнгө олох
↓ 

 Тэр мөнгөөрөө дахин чадвараа дээшлүүлэх
↓ 

Түүнээс илүү мөнгө олдог болох 。

гэсэн энгийн л эргэлт тэнд байх ёстой.

 

Хэд хэдэн удаа хэлье, компанийн энгийн ажилтан өсөх ирээдүйгүй гэдгийг дамжуулж хэлэх гээд байгаа юм биш шүү.

Мөнгө олохын тулд дутуу суралцсан эсвэл сурсан зүйл нь компанийн дүрэмд үл нийцэх байдлын тухай хэлэх гээд байгаа юм.

 

Мөнгө олохын төлөө 3 зүйлд хөрөнгө оруул

Хамгийн түрүүнд үүнийг цээжилж явахыг хүсэж байна. Бизнесийн том дүрэм бол хөрөнгө зарахгүй цагт буцаж (ашиг)болон ирэхгүй гэсэн үг. Хөрөнгө гэдэг үгний тухай ярих болсон үед дамжуулмаар байгаа зүйл бол 「дараалал」. Мөнгө олмоор байвал шууд л том эргэлт ирнэ гэж мөрөөдөлгүй, өөрийнхөө тайзанд тохирсон хэр хэмжээгээр дараалалтай явах нь чухал. Дарааллын дагуу хийснээр  том эрсдэлд оролгүйгээр зорилгодоо хүрэхэд амархан байх болно.

Өөрийнхөө техник, чадварт хөрөнгө оруулах
Нэгдүгээр зүйлд хэлсэнчлэн мөнгө олмоор байвал мөнгө болгон сольж болох чадварыг эзэмшицгээе.

「Баттай хүч чадал」-тай байж байж л энэ чинь таны хөрөнгө болох юм.

Амархан ярианд итгэж хөрөнгө зарахгүй байсан нь дээр. Бизнесийн тал дээр саад бэрхшээл бага байх тусмаа шууд алга болно гэсэн утгатай.

Хөрөнгө  оруулмаар байвал:

・Бусдын чадахгүй зүйлийг суралцах

・Бусдын чадахгүй хэмжээнд хүртэл суралцах  Энэ 2 зүйлийг толгойндоо бодож явж байгаарай.

 

2. Хүнд хөрөнгө оруулах

Өөртөө хөрөнгө оруулсны дараа хүнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Зөвхөн та л чадна гэсэн зүйлд хязгаар бий. Тиймээс ажилтан хөлслөх, гадны хүнээс тусламж хүссэнээр ажиллах хүчийг зузаатгах юм. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бага багаар нэмж өргөжүүлэх нь зорилгодоо хүрэхэд дөхөм болох учраас өөрөө хийж амжихгүй нь гэсэн зүйлээ「бусдад мөнгө төлж хийлгүүлж авах」 гэсэн аргаар гар дахь мөнгөө ихэсгэж, илүү их ашиг гаргацгаая.

Жишээлбэл бичгийн чадвартай хүнд зорилго ба зохион байгуулалтаа дамжуулаад өөрийнхөө өмнөөс бичүүлж авбал, бичиж суух цагийг өөр хөрөнгө оруулах үйл ажиллагаанд зориулж чадах болно.

Бусад хүнд ажлаа даалгахад хэрэгтэй зүйл бол даалгах хүнээ зөв таних явдал юм. Чанар муу ажил хийсэн бол засвар хэрэгтэй болохоос гадна юун ашиг гарах, цаг зав, хөрөнгө гаргасны хохирол амсах болно.

Мундаг хүн, сэтгэлгээ өндөртэй хүн нь өөртэйгээ ижил хэмжээний хүнтэй хамтарч ажилламаар санагдах хандлага байдаг тул, ашиг олж өгөх хамтрагч хаймаар бол хамгийн түрүүнд өөрийгөө мундаг болгохгүй бол болохгүй.

Түүний тулд дээр хэлсэнчлэн「Өөрөө өөртөө хөрөнгө оруулах」 нь зайлшгүй хэрэгцээтэй.

 

3. Мөнгө рүү хөрөнгө оруулах

Хүнд хөрөнгө оруулах үйл нь урагштай бол дараагийн шат гарч ирнэ. Мөнгө санхүү, хөрөнгө рүү хөрөнгө оруулж үзэцгээе.  Хувьцаа, гадаадын вальют, үл хөдлөх хөрөнгө рүү мөнгө зарах буюу мөнгийг өсгөх явдал юм.

Мөнгө хөрөнгө эзэмших үед хамгийн эхэлж түүнийг худалдан авах эх үүсвэртэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол банкны 1 жилийн гэрээ 15% учраас 15%-иар илүү ашгийн хувийг тооцоолох хэрэгтэй.

・1 сая төгрөгний хөрөнгө оруулвал 150 мянган төгрөгний ашиг

10 сая төгрөгний хөрөнгө оруулвал 1сая 500 мянган төгрөгний ашиг
100 сая төгрөгний хөрөнгө оруулвал 15 сая төгрөгний ашиг
гарна. Ашгийн хувийг томхон ихэсгэх нь хэцүү тул, үндсэн хөрөнгө их байх тусмаа, ашиг нэмэгдэх болно. Түүний тулд хамгийн эхэлж ажил дээрээ ашгаа олох нь анхны алхам байх юм.

Өөртөө болон бусдад хөрөнгө оруулснаар гар дээрх тань өснө. Тэрхүү гар дээрх хөрөнгөөрөө мөнгө санхүүд хөрөнгө оруулж, түүнээсээ ашигаа өсгөх. Энэ энгийн 3 зүйлийг ойлгож хөрөнгөө оруулцгаая.

■Аз жаргалтай мөнгө олохын гол зүйл:

За ингээд гэнэтийн асуулт асууя. Доорх асуултыг хараад хэдэд нь таарч байгаагаа харна уу.

。 Ажил хэцүү санагдаж байна.

。Цалин бол тэвчиж тэсэж болох хэмжээний байна.

。Идэвх зүтгэл гаргавал заавал аврагдана.

。Амжилтын төлөө боловсрол, мэдлэг хэрэгтэй.

。Унтах нойроо хугаслан ажиллаж байж л ялалт байгуулна.

Нэг нь л таарч байвал та дахин нэг бодлоо хянаад үзнэ үү. Мөнгө олоход 「аз жаргалтайгаар мөнгө олох」,「зовлонтойгоор мөнгө олох」гэсэн 2 төрлийн арга байдаг ба наад байр суурьнаас чинь харвал зовлонтойгоор мөнгө олж байна гэсэн үг болно. Тус нийтлэлийн 2-р хэсэгт мөнгө олохын тулд яавал зохихыг бичсэн.

Мөнгө олох аргыг хэчнээн ойлгосон ч гэсэн зовлонтойгоор мөнгө олж байвал тэр чинь ашигаа ч хувиа ч олж чадахгүй байна гэсэн үг юм. Аз жаргалтай болохын тулд мөнгөтэй хүн болмоор байгаа биздээ.

Тэгвэл одоо энэ хэсэгтээ 「Аз жаргалтайгаар мөнгө олох」гэсэн сэдвийн дагуу бичье гэж бодож байна.

■Чөлөөт байдлаар ажиллана гэж юу вэ?

Чөлөөт байдлаар ажиллах аргад олон хүн дассан байх л даа. Гэвч тэрхүү чөлөөт байдлаар ажиллана гэдэг нь юу юм болоо?

Тодорхойлъё гэвэл 「Хиймээр байгаа зүйлээ хиймээр газартаа, стресс багатайгаар хийж гүйцэтгэх」гэсэн утгатай байж магад.

Тийм боловч 1-р хэсэгт бичсэнчлэн компанийн ажилтан бол компанийн дүрэмд захирагдаж ажиллаж байгаа болохоор аз жаргалтайгаар мөнгө олно гэж байхгүй. Үнэндээ бол орчлон хорвоо гэсэн эдийн засгийн бүтцийн нэгэн гишүүн нь байгаа л бол 「хиймээр байгаа зүйлээ хиймээр байгаа газартаа, стрессгүйгээр хийх өдөр」танд тохиолдохгүй л болвуу.

Тэрхүү зөрчилөөс гарах ганц арга бол ардчилсан нийгмийн дүрмийг ойлгосоны үндсэн дээр өөрөөсөө эхэлж「эрүүл ухаан」гэсэн дүрмийг бүрэн зайлуулах явдал юм. Түүний үр дүнд мөрөөдлийн ажиллах арга харагдаж, аз жаргалтайгаар мөнгийг олж чадна.

Ажлаа хийж аз жаргалтай болох

Өөрийгөө ажлаа хийж аз жаргалтай болгохын тулд яалт ч үгүй 「дуртай зүйлээ」хийх нь хамгийн чухал байдаг.

Ажил тэнцүү хэцүү зүйл гэсэн имиджтэй хүн байвал дургүй хүн, ядаргаатай зүйл, хиймээргүй байна гэсэн зүйлээ бүгдийг хаяж холдоод үзвэл яаж байна.

Нэлээн зоригтой шийдвэр байх ба хэсэг хугацаа өнгөрсний дараа биеийн байдлаа сайн байгааг анзаарах ёстой. Бие болон сэтгэл нь холбоотой байдаг учраас сэтгэл ч гэсэн дагаад сайжирч ирнэ.

Тэр үед сайхан байгаагаа мэдэж, улам ихийг олох болно.

Хүчтэй байхаа үргэлжлүүлснээр:

「Дампуурал 3 жилдээ」гэдэг үг гарсан шиг компаниа байгуулаад 3 жил болоогүй байхдаа дампуурдаг компании 7%-д хүрсэн гэж хэлдэг. Үүн шиг компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь маш хэцүү боловч өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ стрестэлгүйгээр 「үргэлжлүүлэх」гэсэн учир шалтгаантай болдог.

「Хиймээргүй байгаа зүйлнээсээ」аль хэдийн салсан байх учиртай учраас хийх ёстой зүйлээ уул шиг овоолсон ч гэсэн стресс тийм ч их байдаггүй.

Тэр байдал дээрээ нэмээд дээр хэлсэн хөрөнгө  оруулах дарааллыг баримталвал ашиг нэмэгдэж, илүү хөгжилтэй болж, дахин дахин ашиг ихэсч ирнэ гэсэн сайн эргэлтэнд орох юм.

Ажилдаа дуртай, тиймээс илүү их хөрөнгө зарж баяртай болмоор байна гэж бодогдох сэтгэлгээг болон хөрөнгө оруулах чадвар нь ч гэсэн тухайн хүний「мэдлэг, чадвар」байвал 「үргэлжлэл нь хүч оруулна」гэхээсээ илүү 「хүч нь үргэлжлэх」юм.

Энэ чинь л таны хувьд хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болно.

 

 

Дүгнэлт

Тус нийтлэлдээ 「Аз жаргалтайгаар мөнгө олох」аргын тухай тайлбарлалаа.

Хамгийн эхэлж ардчилсан нийгмийн дүрмийг ойлгох. Түүний дараа компанийн ажилтан гэсэн дугарагдаа байгаад байлгүй өөрийнхөө хүрээг илүү их тэлэхийг хичээгээрэй.

Дараа нь юунд хөрөнгө оруулах нь чухал вэ гэдгийг ойлгож, өөртөө → хүнд→мөнгө санхүүд гэсэн дарааллаар хөрөнгөө оруулаарай.

Тэгээд хамгийн сүүлд нь 「Аз жаргалтайгаар мөнгө олох」-ын тулд дотоод сэтгэлдээ байнга бодож  хөгжилтэйгээр ажлаа үргэлжлүүлээрэй. Энэ 3 зүйлийг марталгүй, өсөж дэвшээрэй. Тус нийтлэл маань таны амьдрах аргад сэдэл төрүүлж чадваас бид  баяртай байх болно.

Уншсан: 1012
Огноо: 1 сарын 15
    Уншиж байна ...
#TAGS: