АЛТАН ӨНДӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Алтан өндөг нь Facebook-д суурилсан сурталчилгааны цогц систем юм. “Алтан өндөг” хэмээх нэр нь өдөр бүр алтан өндөг гаргадаг тахианы талаарх үлгэрээс сэдэвлэн өгсөн нэр. Дуслыг хураавал далай гэдэгчлэн алтан өндөг системийг орлогоо бага боловч нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж болох тул ийн нэрлэсэн. 
Алтан өндөгт гурван үндсэн харилцагчаас бүрдэнэ. 
1.    Алтан өндөг аппликэйшнийг утсандаа татаж авсан хэрэглэгч
Аппликэйшнаар дамжуулан орж ирсэн байгууллага болон хувь хүмүүсийн Facebook нийтлэлийг сайн дураар түгээж (Share) нийтлэл (Post) хийснээр харгалзах оноог цуглуулан тодорхой хэмжээнд (одоогоор 10000 төгрөг) хүрэхэд хувийн дансандаа мөнгөн хэлбэрээр шилжүүлэн авах боломжтой хэрэглэгч. Аппликэйшнийг татан хэрэглэсэн хүмүүсийн тоо 87000 хүрсэн бөгөөд үүнээс 57000 нь утсаа баталгаажуулсан бодит хэрэглэгч юм. Эдгээр хүмүүсийн 10000 гаруй хүн нь өдөрт тогтмолоор ашиглаж байна. Нийт хэрэглэгчдийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй хүмүүс байна. Насны хувьд 50 иас дээш хувь нь 22-30 насны залуус байна. 

2.    Алтан өндөг аппликэйшныг хянан зохицуулан, хөгжүүлэгч Sodonsolution ХХК
Алтан өндөг системийг ашиглан өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах гэсэн хувь хүн, албан байгууллагын Facebook нийтлэлийг  хянан шалгаад хэрэглэгч рүү илгээх, аппликэйшнтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлтийг хийн хөгжүүлэх, алдаа дутагдлыг илрүүлэн засах үүрэгтэй байгууллага. Android утсанд зориулсан болон iPhone утсанд зориулсан хувилбарыг хөгжүүлэгч 2 программист, хэрэглэгчдийн өгөгдлийн санг хамгаалах, тэдгээрийн зохицуулагч системийн инженер 1 программист, системийг танилцуулан албан байгууллагатай харилцагч 4 борлуулалтын менежер, хэрэглэгчийн санал хүсэлт гомдлыг барагдуулах зориулалттай 1 төслийн менежер, нийтдээ 7 хүн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 
3.    Алтан өндөг аппликэйшнаар дамжуулан сурталчилгаагаа хүргэж буй захиалагч, ивээн тэтгэгчид
Үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилготой хувь хүн, албан байгууллага. Байгууллага болон хувь хүн нийлээд 100 гаруй харилцагчтай. 

 

АЛТАН ӨНДӨГ СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? 
Алтан өндөг аппликэйшнийг хэрэглэгчийн хувьд хэрхэн ажилладаг вэ?
1.    Хэрэглэгч алтан өндөг апппликэйшнийг утсандаа татаж авна. 
/ https://play.google.com/store/apps/details?id=com.sodonsolution.goldenegg /
2.    Хэрэглэгч өөрийн Facebook хаягаар бүртгүүлэн утасны дугаараа оруулан баталгаажуулалт хийнэ
3.    Системээс ирсэн Facebook нийтлэлийг шэйрлэн харгалзах оноог авна. 
4.    Цуглуулсан оноо хангалттай болсон үед хэрэглэгчийн бүртгэл дэх харгалзах данс руу оноо нь мөнгөн дүн болж шилжин орно. 
Алтан өндөг систем үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хэрхэн ажилладаг вэ?
1.    Системд орж ирсэн Facebook нийтлэлийн агуулгыг /хувь хүний нэр хүндэд халдах болон МУ-ын хууль тогтоомжид харшлах зүйлсийг нийтлэхгүй/ хянан шалгаад хэрэглэгч буюу утсандаа аппликэйшн татаж аван ашиглаж буй хүмүүст явуулдаг. 
2.    Хэрэглэгчдийн хуваалцсан нийтлэлийг хэрэглэгчийн цагийн хүрд дээр гарсан эсэхийг системээс автоматаар шалган харгалзах оноог хэрэглэгчийн дансанд оруулна. 
3.    Хэрэглэгч алтан өндөг аппликэйшнийг ашиглах явцад гарсан алдааг залруулан хэвийн байлгах үүргийг хүлээнэ. 
Алтан өндөг систем ивээн тэтгэгч болон сурталчилгаа байршуулагчдийн хувьд хэрхэн ажилладаг вэ?
1.    Системийн үйлчилгээг уншиж танилцан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсний эцэст гэрээ байгуулан өөрийн хуваалцуулах дансыг үүсгэн харгалзах төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид төлнө. 
2.    Байгууллага хувь хүн өөрийн ажиллуулж буй Facebook хуудсандаа нийтлэл оруулан түүнийгээ Алтан өндөг системийн админ удирдлагад хуулан шилжүүлээд зөвшөөрөл хүлээнэ. 
3.    Хуваалцах нийтлэлийн үнэн бодит байдлыг ивээн тэтгэгч хариуцна. 

АЛТАН ӨНДӨГ СИСТЕМИЙН БУСАД СУРТАЛЧИЛГААНААС ЯЛГАРАХ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
     Мөнгөний гадагшаа урсах урсгалыг бага ч болов хэмнэнэ. 
Facebook boost үйлчилгээнд төлсөн мөнгө нь гадны байгууллага тодруулбал Facebook ийн дансанд ордог. Алтан өндөг системийг хэрэглэснээр монгол улсын иргэдэд мөнгө нь үлдэх болно. 
Facebook boost ээс олон хүнд хүрнэ. 
Facebook сайтын хувьд  анх гарч ирсэн цагаасаа ХУУДАС /Page/ ыг ихэд дэмжин ажилладаг байсан бөгөөд Хуудсанд оруулсан нийтлэл бараг 100 хувь харагддаг байсан. Энэ байдал 2014 оны зун хүртэл үргэлжилсэн. Улмаар Facebook хангалттай олон хуудастай болсны дараа үйл ажиллагааны бодлогоо эрс өөрчлөн зөвхөн төлбөр төлсөн буюу SPONSORED хуудасны нийтлэлийг хэрэглэгчдэд түлхүү  харуулдаг болсон бөгөөд энгийн горимоор ажиллаж буй хуудасны нийтлэлийн 5 хүрэхгүй хувь нь л харагддаг болсон юм. Харин хувь хүний цагийн хүрд дээрх нийтлэлийг үнэ төлбөргүй түлхүү харагдуулдаг болсон. Алтан өндөг системээс орж ирсэн нийтлэл хувь хүний цагийн хүрд дээр байрлах тул олон хүнд харагддаг юм. 

ДУТАГДАЛТАЙ ТАЛ ЮУ ВЭ?
Хэрэглэгч харьцангуй цөөн
Монгол улсаас Facebook хэрэглэгчдийн тоо албан бус давхацсан тоогоор 1 сая хүрсэн бөгөөд энэ нь нэг хүн олон бүртгэл эзэмшдэгтэй холбоотой юм. Алтан өндөг системийн 50 мянган хэрэглэгч бол үүний хажууд бага тоо юм. 
Зорилтот бүлгийн хэрэглэгчдийг шүүн харуулахдаа Facebook ийг гүйцэхгүй. 
Алтан өндөг систем нь хэрэглэгчиддээ ашиглахад хялбар байлгах үүднээс судалгааг бага авсан бөгөөд үүнд нас, хүйс, хүүхэдтэй эсэх, утасны дугаар зэргийг бүртгэж авдаг. 

АЛТАН ӨНДӨГ СИСТЕМИЙН БУСАД БОЛОМЖ
Хэрэглэгч хоорондоо оноогоо шилжүүлэх
Системийн хэрэглэгчид хоорондоо хэрэглэгчийн утасны дугаарыг данс болгон оноогоо шилжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар шилжүүлсэн онооноос гүйлгээний шимтгэл бодохгүй байна. 
Худалдаа болон худалдан авалт хийх
Алтан өндөг систем дээр хямд үнэтэй жижиглэнгийн барааг сурталчлан шууд дансан дахь онооноосоо худалдан авах боломжтой. 

АЛТАН ӨНДӨГ СИСТЕМИЙГ АШИГЛАХАД ШААРДЛАГАТАЙ ТӨЛБӨР БОЛОН ТҮҮНИЙ НӨХЦӨЛ?
Гэрээ байгуулсан  сурталчилгаа байршуулагчид  Алтан өндөг системийн нэг шэйрийг 100 төгрөгөөр санал болгох бөгөөд үүнийг дараа болон урьдчилсан төлбөрт байдлаар хийх боломжтой. 
 
 

Уншсан: 760
Огноо: 1 сарын 15
    Уншиж байна ...
#TAGS: