ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?
Дэлхийн 2-р дайны дараа Япончууд өөрсдийн үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байдаг. Энэхүү арга барил нь тэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах үйл явцыг хэрэглэгчдийн санаа сэдэл дээр үргэлжилсэн сайжруулалт хийх замаар борлуулалтыг нэмэгдүүлдэг байсанд оршидог байна.  Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнц дахь мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм. Сайн борлуулагч болох 3 дүрэмийг таньд танилцуулая:

 

Зөвлөмж №1

Худалдаа хийж буй хүмүүс ихэвчлэн “зарах” гэсэн ганц л зорилготой байдаг ч борлуулалтын зорилго нь худалдан авагч юу хүсэж буйг мэдэж түүнийг л борлуулах явдал юм. Дээхэн үеийн зах зээлийн хандлага нь худалдан авагч өөрөө юу хүсэж буйгаа тодорхойлж, борлуулалтын үйл явцыг эхлүүлдэг байв. Харин одоо үед  үүний оронд компаний ахлах удирдлагууд болон ажиллагсдын амжилтанд хүрэх гол зам нь тэд идэвхитэйгээр ур чадвараа үзүүлээд зогсохгүй худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэж, судлах ёстой болоод байна. Хэрвээ та хэн нэгэнд түүнд таалагдахгүй бүтээгдэхүүнийг хүчээр худалдаалах гэж олон удаа оролдлого хийвэл таны бизнесийн амжилт огцом буурах болно гэдэгт би 110 хувь итгэлтэй байна.

 

 

Зөвлөмж №2

Сайн борлуулагч нь зөвхөн худалдан авагч юу хүсэж буйг анхааралтай сонссоны дараа л яриж эхлэх ёстой. Худалдан авагч юу эрж хайж буйг мэдэлгүйгээр ямар нэг зүйл санал болгох нь утгагүй хэрэг. Үүний тулд бид анхааралтай сонсож сурах гэсэн нэг л дүрмийг чандлан сахих нь гол. Борлуулалтын үйл явцыг амжилттай дуусгахын тулд борлуулагч нь худалдан авагчаас юуг, яагаад худалдан авах болсныг асууж мөн өөрийн зөвөлгөөн дээр худалдан авагчийн санал сэтгэгдлийг харгалзан үзэж дахин нягтлах ёстой.

 

Зөвлөмж №3

Эцэст нь дараах зөвлөмжүүдийг нэгд нэгэнгүй дагах нь чухал. Борлуулатын үйл явцыг судалж үзэхэд борлуулагчийн худалдан авагчид зориулах цагийн 80% нь худалдааг хийдэг, харин зөвхөн 20% нь л борлуулалтын дараах асуудлуудыг шийдэхэд зарцуулагддаг гэж гарчээ. Борлуулалт хийж дууссанаар харилцагчтай холбоогоо таслах биш энэхүү үйл явцыг худалдан авагчтай ойр дотно харилцаа бий болгож эхлэх ёстой. Бас нэгэн судалгаагаар сэтгэл ханамж авч чадаагүй худалдан авагч дунджаар 12 хүнд тэрхүү таагүй байдлын талаар яридаг байна. Тиймээс та үргэлж сайн борлуулалгч байхын тулд зөвхөн борлуулалтын эхэн үед анхаарах ёстой бус борлуулалтын дараах үе шатанд ч мөн адил 100 хувь анхаарах ёстой юм.

 

Эцэст нь хэлэхэд сайн борлуулагч зөвхөн нэг удаагийн борлуулалтанд шунадаггүй...

Уншсан: 244
Огноо: 1 сарын 15
    Уншиж байна ...
#TAGS: