Нэгдүгээрт. Хүн өдөрт 400мл түүнээс ихгүй хэмжээний каффейн авч байх ёстой гэнэ. Үүнийг кофеноос, цайнаас, шиколаднаас хүртэл авах боломжтой. Энэ хэмжээг ерөнхий багцаагаар тайлбарлавал өдөрт та 2 цайны аяга кофе уухад л хангалттай гэсэн үг. Энэ бол зохистой хэмжээ. 
Хоёрдугаарт. Хар шөнөөр битгий кофе уугаад бай нойр чинь хүрэхгүй гэж олон хүн хэлдэг. Үнэн каффейн хүний цусанд 6-8 цаг амьдарч нөлөөлж тонгочиж элийрч яваа. Орой 7 цагт кофе уучихвал яг гол унтах цагийг сэрээж орхино. Тэгээд л шөнө хонь тоолно доо. Ер нь бол орой 18 цагаас хойш кофе хэрэглээд дэмий. За нэг ийм төрлийн хүмүүс бас бий "Би кофе уучихаад л хөлс гараад унтаад өгдөг юм" энэ тэр. Тэр хүмүүс их удаан тиймээрээ явж чадахгүй л болов уу. 
Гуравдугаарт. Кофе уувал турдаг уу ? Хаха гоё сэдэв. Турах боломжтой. Яагаад гэвэл хоол идэх дуршил бууруулдаг, хоол боловсруулах шингээх процессийг дэмждэг тал бий. Ядаж л идэхийн хэнхэгтэй хүмүүс кофе хэрэглэх үед түүнээ хаядаг. 
Дөрөвдүгээрт. Гашуун кофе хүчтэй. Энэ бол хамгийн эндүү ойлголтын нэг. Зүгээр л түлэнхий үрийг л тэгэж хэлж байгаа юм. Түлэнхий юм чинь гашуундуу амт амтагдана л даа. Тэгтэл FullCity-р хуурсан Kenya-г амтлаад үзвэл гашуун кофе юу амтлаг кофе юу гэдэг сонголтон дээр дэнслэх л болов уу .... 
Тавдугаарт. Кофе өөрөө урлаг юм. Маш өргөн цар хүрээтэй, олон төрлийн амт, үнэр, өнгөтэй уран зохиол юм. Бид зөвхөн найруулдаг кофе болон машины кофены хэмжээнд тэр сэдвийн хаалгыг хааж орхивоос бурхнаас бидэнд илгээсэн энэ бэлгийг хэтэрхий бага хүртэж, хийж тавьчихаад уулгүй хөргөөсөн хүйтэн американо шиг гомдолтой юм биш үү дээ гэж ...

Уншсан: 136
Огноо: 10 сарын 12
    Уншиж байна ...
  • 10 сарын 17
  • 10 сарын 17
  • 10 сарын 18
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 20
  • 10 сарын 21
#TAGS: