Цахилгааны хэрэглээ 27 000₮

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 3,362₮

ТВ хураамж 1100 ₮

Цахилгаан эрчим хүчний суурь үнэ 2000₮

НӨАТ нь 2936 ₮

Үйлчилгээний НӨАТ-341₮ бас юун нөат вэ.. кккк ямар дэбиль нь ийм юм бодож олов оо.

Мэдээлэл хүргэсэн төлбөр 50 ₮. төлж болж байна.. гэхдээ нэг айл өрхөд 50 төгрөг, нийт айл хэрэглэгч нарт нийтдээ хэдээр хүргэх үү. Операторууд 15 төгрөгөөр мсж явуулдаг. Гарах зардал нь 15 төгрөг байхад яагаад нэмж 35 төгрөг авч байгаа юм. Ашиг нь хэний халаасанд ордог вэ.

Баримт 1₮. Ккк. 900,000 хэрэглэгч х 12 сар= 9 сая төгрөг. Тэр нэг 1 ₮ гэж бичсэн төлбөр ийм том мөнгө болох нь.

Мэдээлэл хүргэсэн 50 төгрөг нь хэний бизнес вэ. 800,000 айл өрх +100 00 аж ахуй нэгж. 900,000 хэрэглэгч х 35 ₮ =31 500 000 ₮

 

Зөвхөн гар утсанд алдаг оног ирүүлдэг үйлчилгээнээсээ сард 31,5 сая төгрөгийн ашиг олдог. Гэтэл над 5 сараас хойш мсж ирээгүй.


Жилд 31,5сая х 12= 378 000 000 төгрөг гар утасны оператор компаниас хэн нэг Х даргын хармаанд орж байна.


Цахилгааны суурь үнэ 2000₮ х 900 000 хэрэглэгч= 1 тэрбум 800 сая төгрөг. Х 12 сар=21 тэрбум 600 000 төгрөг.


Сэргээгдэх эрчим хүчний дэмжих төлбөр 1 сарын 3 тэрбум 25 сая 800 мянган төгрөг хаачдаг вэ? Жилийн 36 тэрбум 300 сая 600к төгрөг хаашаа ордог вэ?


Үйлчилгээний НӨАТ гэх нэг хэрэглэгчээс авч буй 341 төгрөг, бүх хэрэглэгчээс жилд 306 сая 900 000 төгрөг хаашаа ордог вэ?


Мэдээлэл өгөх ёстой цахим хуудсан дээрээ 7004-7004 нь бизнесийн байгууллагын шал өөр утас байрлуулаад сууж байх нь зохимжтой юмуу.


Эдгээр асуултанд Эрчим хүчний яамны твиттер хуудас хариу өгөөгүй.


Нийтдээ ойролцоогоор 58 тэрбум 017 сая 600 мянган төгрөг 58 017 600 000₮


58 тэрбум төгрөг шүү. Хэрэглэгчийн тоог нь мэдэж чадсангүй, Ойролцоогоор 900 000 хэрэглэгч байгаа гэж тооцов. Энэ тоо дээшээ л явна.

 

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр нь 36 тэрбум орчим төгрөг хувийн хэвшлийн компанид очдог гэсэн баталгаагүй мэдээлэл байна.

 

Эрчим хүчний суурь үнэ төсөвд эсвэл байгууллагын зардалд ордог байх.


Үйлчилгээний нөат, тэр бүр баримт 1 төгрөг г.м инээдтэй төлбөрийнхөө хууль зүйн үндэслэлийг, мөнгө нь хаашаа ордогийг хэлж өгөх хүн байна уу.

 

НЭМЭЛТ ТАЙЛБАР: Төлөх ёстой төлбөрөө бол төлнөө, төлсөөр ч ирсэн, төлсөөр ч байх болно. Харин хууль бус төлбөрийг яах вэ?


1. Харин сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг яагаад хувийн хэвшлийн компани авдаг вэ? Валютын ханш өөрчлөгдөхөөр 1 кв/цаг тутам ноогдуулж буй төлбөр 11 төгрөг болж нэмэгдсэн гэнээ. Нар салхи нь валютын ханш өөрчлөгдөхөөр ихсэж багасдаг болж таарсан уу. хаха.

 

2. Энэ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрөө авах мөрөөрөө авахгүй авдаг татаасандаа НӨАТ ноогдуулна гэдэг шударга бус зүйл гэж үзэж байна.


3. Сард нэг удаа явуулдаг мсж нь яахаараа 15 төгрөгний зардал гардаг байхад 35 төгрөг илүү авдаг юм вэ? ашгийн төлөө газар уу?


4. Үйлчилгээ үзүүлсэн 1 төгрөгийг чинь чимээгүй төлье. 


Хэрэглэгчдэд үйлчилдэг байгууллагын удирдлага нь тэр нөхрийг очоод доромжлоорой гэсэн юм шиг байдаг. Энэ доогуур баахан доромж мсж-үүд байна. Заримыг нь баримтжуулж авнаа. Зарим нь ч устгачихаж... Үйлчлүүлэгч нь үйлчилгээнийхээ төлбөрийн задаргаанд мэдээлэл авья, хэдэн хуулийн тайлбар авах гэсний төлөө нийт хэрэглэгчиддээ "салаавч" өгч байгаатай ялгаагүй зүйл.

 

Эх сурвалж: Facebook

Уншсан: 283
Огноо: 10 сарын 12
    Уншиж байна ...
  • 10 сарын 17
  • 10 сарын 17
  • 10 сарын 18
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 21
  • 10 сарын 20
  • 10 сарын 21
#TAGS: