1. Одоогийн улсын арслан Доржпаламын Ганхуяг начин цолтой байхдаа бэлтгэлийн зав чөлөөгөөр хувийн унаагаараа халтуур хийдэг байж. Нэг удаа зам дээр царайлаг бүсгүй гар өргөөд суунгуутаа “Хорооллын Номин” гэжээ. Мань хүн ч надад талтай байгаа юм байна гэж бодоод “Харин намайг Өвөрхайнгайн Ганхуяг гэдэг. Улсын начин цолтой” гэжээ.

 

 

2. Даян аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гарч, хоёулхнаа амралтын газар хэд хоножээ. Гэтэл нэг өглөө Гантогтох босч ирээд “Энэ нэг бундан хамартай, бухан царайтаас өөр хүн харахгүй ямар уйтгартай байна аа” гэж гэнэ. “Жижиг” ч яасан их хүн доромжилдог нөхөр вэ, хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой унтахын өмнөхөн Сүхбат “Цэцгэн хамартай, Цэрмаа царай минь сайхан амраарай” гэжээ.

 

3. Харүмафүжи Д.Бямбадорж зуны башёгоо дуусгаад эх орондоо амрахаар иржээ. Зуслан дээрээ ирчихээд хажуу талынхаа айлд ортол охин нь дөнгөж нярайлчихаад эмнэлгээс гарч ирч байхтай таарч. “Ама” ч сандарч, түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд “Хүүхэддээ дамск авч өгөөрэй” гэчихжээ. Уг нь памперс гэж хэлэх гэж байжээ.

4. Гачуурт дүүргээс гаралтай, олон үхэртэй айлын хүүхэд улсын начин Б.Баянбаатар ам нь халахаараа жаахан худлаа залчих гээд байдаг нэгэн. “Баянбаа, чиний мөр үнэхээр том юм аа. Ямар дасгал хийгээд ийм болгочихов” гэтэл “Төрөлхийн ийм том байхгүй юу. Ээж намайг гаргах гэж их зовсон юм билээ. Миний толгой цухуйчихаад мөр гарахгүй гурав хоносон” гээд цуурч өгчээ. Хажуугаас нэг нь “Хөөх, ээж чинь яаж бие засаж байсан хэрэг вэ” гэтэл начин жаахан бодож байснаа “Чи муу, яагаад ээж доромжлоод байна аа” гээд босоод ирсэн гэдэг

5.Чөлөөтийнхөн 2011 оны Азийн аваргад бэлдэхээр “Найрамдал” зусланд бэлтгэлд гарчихсан үе. ОУХМ Г.Ганхуяг (улсын харцага) цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай “Селика” хэмээх хар машин худалдан авчээ. Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтөй “Сефиро” хөлөглөөд бэлтгэл дээрээ буцаад иржээ. Зогсоол дээр дөнгөж очтол ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд “Хуяг аа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхээр нь харцага “Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ. Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэжээ.

 

6. Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж явж байгаад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньч хүүтэй тааралдаад зам асуухаар уулзажээ. Хүү: Аймгийн наадамд ямар бөх түрvvлэв гэж асуужээ Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж хүн түрүүллээ гэжээ. Хүү хариуд нь "Цовоо л хүү юм даа" гэж хэлсэн гэдэг.

 

7. Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

8. Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “За, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

9. Дархан аварга Ж.Мөнхбат баяр наадмын гурвын даваанд нэгэн цэрэгтэй таарчээ. Ж.Мөнхбат аварга “Кэвт кэвт” гэжээ. Цэрэг дуулалгүй аваад хаячиж Аваргийг ирэхэд нь “За аварга яасан эрт уначихваа” гэхэд Мөнхбат аварга “Хнн шал дүлий пиздутай таарчиж” гэжээ.

10. Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол түмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө -Сайн эр! Ёстой бөх болох хүү байна! -Аваргаа, наадах чинь охин шүү дээ. Сайн охин! Ёстой бөх төрvvлэх охин байна гэж магтжээ.

11.Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьдаа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байн даа гэжээ.

12. Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, “Гурван бүдүүн” хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд байж гарч яваад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээл унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээл, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ. Учка-д - Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэж ээ.

 

 

13. Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа аймгийн заан Л.Дашдаваа улсын начинг шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав Даншгийн начин, жүрвий хэмээх Лувсандорж гуай “Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хүүдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

14. За манай балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөө л тавиулчиж байгаа харагдна. “3а манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад” байх юм. “Манай заан бэлтгэл сайтай байна. Хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй” байна шүү.

 

15. Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүд ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул: -Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул: -Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

16. Бөхийн тайлбарлагч "За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа" гэжээ.

 

17. Хэдэн бөх найзууд маань суугаал урд шөнийн үзсэн порно киногоо ярьж байсан чинь нэг нь Монгол хэлдээр юм уу гээл асууж. Тэгсэн Нэг нь “Өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй юм” гэж ээ.

18. Хэсэг бөхчүүд цуглаад суучихсан порно үзэж байжээ. Кино дуусахад начин Намдаг "За даа бид нар ч хийх гэж зүгээр гурилддаг юм байна даа" гэв.

19. Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан нар Кувейт улсад уригджээ. Хоёр бөхийн биеийн чац 195 см бөгөөд ёслолын vеэр арабууд тэднийг "Хоёр өндөр" хэмээн дуудаж байлаа. -Хөөе Ганбаа! Эд нар яагаад "Хоёр өндөр" гээд "цоллоод" байна? -Харин тийм ээ, Жавхаа ах аа! Арабууд Америкийн "Хоёр өндрийг" яалаа? Болгоомжтой л байна шүү.

20.МУ-ын начин А.Хатансайхан “Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг заан очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.

21. Хэсэг залуу бөхчүүд бэлтгэлийн дараа порно кино үзээд сууж байж. Нэг харсан арслан Бадамсэрээжид гуай ороод ирчихсэн зогсож байна гэнэ. Сандараад зурагтаа унтраатал арслан "алив саяны хоёрыг дахиул" гэжээ.

22. Хайрхан сумын харьяат Ерөөлтийн Цогной арслан гэхээр нэгэн сайхан бөхийн дүр нүдэнд бууна. Арслан ид залуудаа Баянхонгор аймагт нэгэн наадамд зодоглож гэнэ. Түүний нэрийг мартсан бөх тайлбарлагч "Бөхчүүд зодоглоорой. Аймгийн арслан Оцойх гараарай" гээд байхын гэнэ. Цогной арслан нэлээд эмзэглэж бөх тайлбарлагч дээр очиж "Би чинь Цогной шүү дээ” гэхэд тайлбарлагч “За за Оцойх, Цогной хоёрт ялгаа юу байсын” гэжээ.

23. Ж.Мөнхбат аварга ярьж байна гэнэ. Манай Хад аварга угаасаа лут бөх. Дандаа онигоонд орж явна. Нэг удаа бид нар Ар Жанчивланд наадмын бэлтгэл хийж байлаа. Дамдин аварга, Цэрэнчимэд нарын хэд хэдэн бөх хамт гарсан. Тэгсэн Хадбаатарын хөл хөнгөрөөд нэг л биш ээ. Нэг хүүхэн хувцас хунарыг нь угаагаад янзтай байна шүү. Тэр хүүхэн амралтын газрын цагаан хэрэглэл угаадаг болтой юм. Нэг орой киноны дараа ирчихээд байсан Хад аварга би бие засаад ирье гэж байна. “Тэг тэг” гэлээ. Хад гараад гүйчихлээ. Би сэмээрхэн дагалаа. Мод руу ороод явчихлаа, нөгөөдөхтэйгээ уулзаж байна. Нэг их хол явсангүй. Хэрэг бишдэх нь ээ. Тэр хоёрт ухаан мэдрэл алгаа. Юу яадгийн даваан дээр би давхиж очоод дундуур нь ороод зогслоо. Маргааш нь нөгөө хүүхэн намайг харчихаад зугтана. Би “Зүгээр зүгээр тийм юм байх” гэж хөглөж байлаа.

24. Аймгийн заан Дагвасамбуу (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат) хуучин Баянбүрдэд ажилладаг байлаа. Нэг удаа хувийн цагаан москвичоороо Төв аймаг явж байгаад Айдасын даваан дээр машины нь баруун талын хаалга салаад ойччихов. Хүмүүс сандарч, “Хөөе Дагваа ахаа хаалга салчихлаа” гэтэл, харин зүгээр сэрүүхэн байхгүй юу гээд тоох ч үгүй давхиж явж гэнэ.

Уншсан: 2560
Огноо: 4 сарын 16
    Уншиж байна ...
#TAGS: