Майкрософт компанийн түүхэнд хамгийн муу үйлдлийн систем гэгддэг Windows Vista системийг үргэлжлүүлэн дэмжихээ өнөөдрөөс зогсоож байгаагаа тус компани зарлалаа.

Хамгийн нэр хүндтэй Windows XP хувилбарыг залгамжилж гарч ирсэн Windows Vista Майкрософтын нэр хүндийг хэзээ ч байгаагүйгээр унагаж байсан юм.

Vista систем одоогоор бүх дэсктоп машинуудын 0.78 хувь дээр ажилладаг тул олон хүнд асуудал учруулахгүй юм байна. Гэтэл гурван жилийн өмнө дэмжлэг нь зогссон Windows XP одоогийн байдлаар дэсктопуудын найман хувь дээр ажилладаг нь NetMarketShare-ийн мэдээллээс харагдаж байгаа ажээ.

Windows XP нь 2001 онд зах зээлд гарсан бол Vista нь 2007 онд гарч байв.

Майкрософт одоо болтол Windows Vista ашиглаж байгаа хүмүүсийг даруй системээ шинэчилж солихыг зөвлөсөн байна. Хэрвээ ийм системтэйгээр Internet Explorer 9 броузер ашиглан интернэтэд орвол халдлагад өртөх боломж нээлттэй байгааг анхааруулжээ.

Windows Vista-гийн дараа 2009 онд Windows 7 хувилбараа гаргаснаар Майкрософт асуудлаас гарч байсан юм.

Уншсан: 992
Огноо: 4 сарын 13
    Уншиж байна ...
#TAGS: