Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед мөнгө нь альваа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байсан аж.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан гэдэг. Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайнга ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй. Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Ингээд мөнгө тогтоох арван нууцыг хүргэе.

1. Орон гэрийнхээ амин чухал хэсэг болох галын өрөө, үүдний өрөөгөө маш цэвэрхэн байлга. Мөнгө бохир, заваан газарт ирдэггүй.

2. Мөнгөтэй болсон эхний өдрөө бүү үр. Мөнгөө түрийвч эсвэл хайрцганд хийж хадгал. Ингээд маргааш өглөөнөөс эхэлж, бага багаар үрж болно. Энэ нь бодлогогүй алхам хийх, төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлдэг.

3. Мөнгөний түрийвч улаан өнгөтэй байвал сайн, эсвэл улаан өнгийн оруулга, чимэглэлтэй байж болно.

4. Түрийвчиндээ зөвхөн мөнгө, карт л хийх ёстой. Гэрэл зураг, чек зэрэг илүү юм, элдэв хог хэрэггүй.

5. Мөнгө дуудах нэг арга бий, та баян хүнээс мөнгөн дэвсгэрт гуйж аваад задлалгүй хадгал. Ялангуяа баян орны валют байвал бүр сайн.

6. Мөнгөн дэвсгэртүүдийг их, багаар нь ялгаж, түрийвчнийхээ өөр өөр тасалгаанд хийж занш

7. Мөнгийг өглөө, цэвэрхэн гараар тоолж сураарай.

8. Мөнгө олох чадвараа тогтмол сайжруул, төгөлдөржүүл. Мэргэжлийн хувьд, мөн хөрөнгийн бирж дээр мөнгө олох гээд хоёр чиглэлд өөрийгөө хөгжүүлж болно. Яагаад гэвэл мөнгө л мөнгийг "хийдэг".

9. Олсон орлого, мөнгөө 100% гэж үзээд дараах байдлаар хуваарилж занш. Мөнгөнийхөө 50%-ийг сайн үйлст хандивла, 25%-ийг гэнэтийн зардалд зориулан цааш хадгална. Харин 10%-ийг тусламж хэрэгтэй байгаа хамаатан, төрөл садандаа зориул, ингээд үлдсэн 15%-ийг өөртөө зарцуулаарай.

10. Хамгийн гол нь өөртөө авах биш бусдад илүү өгөхөд суралц. Тэгсэн цагт л та 2 дахин ихийг олдог болно. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ.

Уншсан: 998
Огноо: 4 сарын 12
    Уншиж байна ...
#TAGS: