Түүний эцэг компанийн эзэн Эрик Эткинсон, ээж Элла Мэйтэй нь 1945 онд гэрлэжээ. Мистер Бен дээрээ Родней Эткинсон, Руперт Эткинсон гэдэг хоёр ахтай аж. Рован Эткинсон бага сургуулиа төгссөний дараа цахилгааны инженерийн мэргэжлээр Ньюкэстле их сургуульд элсэн оржээ. Үүний дараа Оксфордын коллежид шинжлэх ухааны магистрын ангид суралцах болжээ. Эткинсон 1976 онд Эдинбургийн урлагийн наадамд оролцон анх урлагийн амтыг мэдэрчээ. Тэрбээр Оксфордод байхдаа сургуулийнхаа жүжгийн дугуйланд явж, богино хэмжээний жүжигчилсэн тоглолтод оролцдог байв. Үүний дараа Эткинсон зохиолч Ричард Куртис, найруулагч Ховард Гууддал нартай уулзаж уран бүтээлийн гараагаа цааш үргэлжлүүлэх дэм авчээ. 

 

 

1978 оноос Эткинсон Би-Би-Си агентлагийн радиогийн инээдмийн хөтөлбөрт оролцон “Эткинсон ба хүмүүс” гэдэг шоу нэвтрүүлэг бэлтгэх болжээ. Эткинсон их сургуулиа төгссөний дараа инээдмийн жүжигчин Ангус Деатонтой хамт телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох болжээ. Нэвтрүүлэг амжилттай болж, тэрбээр 1979 онд телевизийн “Canned Laughter” инээдмийн кинонд тоглосон байна. Үүний дараа телевизийн н”Not the Nine O’Clock News”, “The Black Adder” зэрэг цуврал инээдмийн кинонд дүр бүтээжээ. Үзэгчдэд хамгийн их хүрсэн түүний дүр бол мэдээж хэрэг “Мистер Бен” инээдмийн цуврал кино юм. Энэ кино нь 1990 оны шинэ жилийн баяраар анх телевизийн дэлгэцнээ гарч байжээ. 

 

 

Мистер Бений дүрийг тухайн үед орчин цагийн Чарли Чаплин гэж нэрлэж байв. 1990 оны эхээр Бений тухай богино хэмжээний цуврал дэлгэцнээ гарч байсан ч Мистер Бений дэлгэцийн бүрэн хэмжээний анхны кино 1997 онд гарчээ. Энэ киног “Not the Nine O’Clock News” кинонд хамт тоглож байсан жүжигчин Мел Смит найруулсан байна. Харин “Мистер Бений амралт” гэдэг хоёр дахь бүрэн хэмжээний киног 2007 онд бүтээжээ. 

 

 

Жүжигчин Эткинсоны гол уран бүтээлээс нэрлэвэл, 1983 онд “Жеймс Бонд: Дахин хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл”, 1989 онд “Өндөр залуу” , 1994 онд “Дөрвөн хурим ба оршуулга” кинонд туслах дүр, “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны Зазу гэдэг шувуунд дуу оруулсан, 2001 онд “Хархны уралдаан”, 2002 онд “Скуби-Ду”, 2003 онд “Хайрын мөн чанар”, 2003 онд “Англи Жонни”, 2005 онд “Ээжийгээ асарсан нь” зэрэг кинонд дүр бүтээжээ. 

 

 

 

Түүний бүтээсэн дүр нь үргэлж л эв хавгүй хөдөлгөөнтэй, хоолойн этгээд сонин өнгөтэй, бүтэлгүй эрийг дүрсэлдэг бөгөөд түүний хөдөлгөөнийг инээдмийн нэрт жүжигчин Чарли Чаплинтай харьцуулдаг билээ. Эткинсон 2008 оны 12 дугаар сараас 2009 оны долдугаар сард жүжигт хүч үзсэн байна. 
 

 

 

Эткинсон нь АНУ-ын Нью-Йорк хотын “Орос цайны газар” гэдэг зоогийн газар Сунетра Састри гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Тэднийх хоёр хүүхэдтэй. 100 сая гаруй фунтын хөрөнгөтэй Эткинсон өсвөр насандаа гэр бүлийн хэрэгцээнд ээжийнхээ “Моррис Минор” автомашиныг унаж, улмаар автомашины хорхойтон болжээ. Тэрбээр осолд орж байсан “McLaren F1” машинтай бөгөөд “Audi A8”,”Honda Civic Hybrid” зэрэг хэд хэдэн машинтай гэнэ.
 

 

Mr. Bean-ий дүрээр олонд танил болсон Британийн жүжигчин Rowan Atkinson энэхүү дүрээ дахин бүтээхгүй болсон тухай BBC тв-нхэн мэдээллэсэн байна. Эдүгээ 56 насыг өнгөрч яваа жүжигчин маань энэ талаар "Намайг нас ахих тусам Mr. Bean дагаж хөгшрөх ёсгүй гэж боддог. 

 

 

 

 Тэр дүр үзэгчдийн сэтгэлд залуугаараа үлдсэн нь дээр гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн" гэжээ. Жүжигчний хувьд хамгийн сүүлд "Johnny English Reborn" киноны гол дүрд тоглосон бөгөөд уг киноны олон улсын нээлт 9 сарын 15-нд болжээ.

 

Ровен Аткинсоныг Британийн хатан хаан чухал гавьяа байгуулсан иргэнд олгодог  шагналаар шагнаж командер (Commander) цол олгосон байна.

 

Олны танил жүжигчин болоод Ровен ярилцлага тун бага өгдөг байв. Учир нь тэрээр ярихдаа ээрэх, гацах тохиолдол байсан юм. Ийм ч учраас Мистер Бин кинон дээрээ тун цөөн үг хэлдэг. Ялангуяа Б үсгийг хэлэх үед тэрээр бага зэрэг бэлтгэх шаардлага гардаг байсан тухай сүүлд ярилцлагадаа дурдаж байжээ.

 

 

Ровены найз нөхдийн яриагаар тэрээр спорт загварын машинуудад дуртай бөгөөд хэд хэдэн өндөр үнэтэй, ховор машинтай гэнэ. Мөн жүжигчин эр маань заримдаа авто машины сэтгүүлд нийтлэл ч бичдэг юм байна.

 

 

Тэрээр Порше машиныг үргэлж магтдаг ч, тус үйлдвэрийн эздэд үнэхээр дургүй. Тийм ч учраас би хэзээ ч Порше машиныг худалдаж авахгүй гэж ярилцлага өгч байжээ.

 

Эрхэм Ровен Аткинсоныг дэлхийн хаана ч очсон танихгүй хүн байхгүй болов уу.

 

 

 

Уншсан: 923
Огноо: 4 сарын 2
    Уншиж байна ...
#TAGS: