За цаана чинь монголын минь цахим спортын тамирчид дэлхийн тавцанд гарлаа шүү. Өөрөөр хэлбэл дэлхийн аваргын финалд шалгарчээ. Тэдний улсаас ямар ч хэлбэрээр дэмжээгүй бөгөөд өөрсдийн зардлаар Вьетнамд очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн байна. Учир нь манай улсаас оролцох гэхээр PING өндөр шаардагдсан ажээ. 

 

“The Mongolz” баг саяхнаас LAN-гийн олон тэмцээнд оролцох болж өөрсдийн хөрөнгөөр улс бүрт нь очиж тоглож, Вьетнамд байрлан мэргэжлийн тамирчид болохын төлөө тэмцэж буй. Учир нь Монгол улсад маань тэднийг дэмжих дэмжлэг байсангүй. Хамаг хүчээ гаргасан ч ping өндөр хэмээх асуудлаас болж онлайн тэмцээнд амжилт гаргаж чадахгүй байлаа. Гэвч тэд бууж өгөөгүй. Тэд өөрсдийн хөрөнгөөр Вьетнам улсыг зорьж бэлтгэл сургуулилтаа базаах болсон. Улс туслаагүй гээд тэд зүгээр суугаагүй. Тэд өөрсдөө бүтээхийг хүссэн. Тийм ээ тэр тэмцлээс баг маань хүчтэй сайжирч IEM Taipei хэмээх нэр хүндтэй тэмцээнд тоглож, олон хүчтэй багийг буулгаж авлаа. Өнөөдөр Renegades хэмээх хүчирхэг багийг буулган авсан төдийгүй тухайн тоглолтыг дэлхийн алдарт тайлбарлагч Anders Blume хүртэл тайлбарлан хүргэсэн юм. 

 

Одооноос тэд РС тоглоомчид биш улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй ТАМИРЧИД юм. Та нараараа монголчууд нь бахархаж байна. 

 

 

 

 

 

Өө тэгсэн сайн явахад садаа мундахгүй гэж.. Энэ бичлэгийн доор баахан арьс өнгөөр ялгаварлагчид, бас хэдэн хужаа, бас хужаад дургүй хэдэн нөхдүүд биднийг хятадын нэг хэсэг мэтээр бичсэн байх юм. Бас арай арай. 

Уншсан: 3991
Огноо: 2016-1-31
    Уншиж байна ...
#TAGS: