• Бид бүхэн өдөр тутмын амтдралдаа гар утас байнга л хэрэглэдэг ! Тийм хирнээ таньд нэг уйтгартай санагдаж байна уу ? Нөгөө л нэг Facebook, Instagram, Twitter, YouTube энэ бүгдээс нэг л уйтгартай санагдаад байвал дараах 5 аппликэйшнийг таньд санал болгож байна !
  • Дорнод аймгийн Хэрлэн суманд долоо настай хүү цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирээд амь насаа алдсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр гарч хүү нэг хоногийн дараа нас барсан талаар албаныхан мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан бөгөөд түүнийг санаатайгаар бусдад захиалга өгч амь насанд нь хүрсэн болох нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон болохыг баталсан юм.
  • Ордын ямар ч зурхай Таны ааш зан, хувь төөрөгтэй таардаггүй бол цаана нь тун ноцтой шалтгаан байж мэдэх гэнэ. Одон орон судлаачид өнөө цагийнхны хэрэглэж дадсан 12 ордын зурлага хэдийнэ үеэ улираасан гэж үзжээ. Эртний вавилончууд хүний төрсөн өдрийг тухайн өдрийн нарны хөдөлгөөнөөр баримжаалан ордод хуваарилдаг байв. Харин тэр цагаас хойш улирсан мянган жилийн хугацаанд сарны татах хүч дэлхийн тэнхлэгийг өөрчилж илүү cap бий болгожээ. Үүнтэй санал нэг байгаа судлаачид бүх 12 ордын хамрах хугацааг сараар ухрааж, 13 дугаар орд буюу могойн ордыг зурхайн зурлагад багтаах санал гаргаад байна.
  • Баян орон цаанаа өөр юмаа. Жолооны сурагчид нь BMW i8 дээр дадлага хийж төгсдөг бөгөөд 198 еврогийн төлбөртэй ажээ.
  • Lil Miquela хэмээх Instagramm ийн од Sims тоглоомын дүртэй адилхан гэдгээрээ алдартай. Түүний бусад зургуудыг тольдоно уу.
  • Дэлхийн нүүдэлчдийн наадам Киргиз улсад амжилттай болж өнгөрлөө. Тус наадмын үеэр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал хүрэлцэн ирж оролцсон бөгөөд сур харваа бөхийн барилдаан бүргэдийн ан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болсон байна. Тус наадмын зургийг үзсэн уншигчид өнгөрөгч олмипын наадмаас дээр үйл явдал болжээ хэмээн сэтгэгдлээ бичжээ.
  • Коммунист дэглэмээр удаан жил оршсон Хятад улсын дунд сургуулийн нэгэн бичлэг интернетэд тавигдаж дэлхийг цочирдуулж байна. Анхуй мужийн дунд сургуулийн сурагч хичээлийн шалгалт дээр хуулах оролдлого хийсэн бөгөөд уг явдалд эгдүүцсэн багш шалгалтын материалыг хурааж авахад эсэргүүцэл үзүүлсэн байна. Ингээд багш сурагч хоёрын зөрчил цаашид багшийгаа бүлэглэн зодсон сурагчдын дайралтаар үргэлжилжээ. Энэхүү бичлэгийг үзсэн дэлхий дахин хятадын сурагчдын ямар балиар бүдүүлэг болохыг гайхан шагширч сууна.
  • Энэ бүсгүй тун хүнд байдалд хүрчээ. Эв эрүүл бойжиж байсан долоохон сартай хүү нь хүүхэд асрагчийнх нь сэтгэцийн өвчтэй найз залууд цохиулж команд оржээ. Ингээд нэгэнт хорвоог орхих нь гарцаагүй болсон хүүгийнхээ зүрхийг 4 настай охинд донор болгон өгчээ. Ийн зүрхний хагалгаа амжилттай болсны дараа хүүгийнхээ зүрхны цохиолтыг сонсож буй эх олон сая эхчүүдийг уйлуулж байна. Манай улсад гэрийн үйлчлэгчийн ажил дэлгэрч дөнгөж эхэлж байгаа бол барууны орнуудад хүүхэд асрагчийн ажил хөгжөөд олон жилийн нүүрийг үзсэн боловч энэ мэт тоогүй явдлууд үргэлж гарсаар байна.
  • За цаана чинь монголын минь цахим спортын тамирчид дэлхийн тавцанд гарлаа шүү. Өөрөөр хэлбэл дэлхийн аваргын финалд шалгарчээ. Тэдний улсаас ямар ч хэлбэрээр дэмжээгүй бөгөөд өөрсдийн зардлаар Вьетнамд очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн байна. Учир нь манай улсаас оролцох гэхээр PING өндөр шаардагдсан ажээ.
#TAGS: