Хүү тооцох аргачлалыг энгийнээр тайлбарлавал

Хүү бодох аргачлалыг энгийнээр тайлбарлахын тулд зээлийн дүн, хүүгийн төлбөр, үндсэн дүн, зарласан хүү, ашигласан хоног зэргийг ойлгох зайлшгүй шаардлага гарч ирнэ, тиймээс эдгээрийг нэн тэргүүнд тайлбарлая.

  • - Зээлийн дүн гэдэг маань таны банкнаас анх авсан зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэхийг хэлнэ.
  • - Үндсэн дүн гэдэг нь та тухайн зээл авч буй банктайгаа тохиролцон сар, улирал, жилээр тухайн зээлээсээ хэсэгчлэн төлөх зээлийн дүнг хэлнэ.
  • - Зарласан хүү гэдэг нь банкнаас олгох зээлд тооцохоор тохиролцож нийтэд зарласан жилд төлөх зээлийн хувь хэмжээг хэлнэ.
  • - Ашигласан хоног гэдэг нь банктай хийсэн гэрээнд төлбөр төлөхөөр тохиролцсон хуваарьт өдрүүдийн хоорондох хоногийг хэлнэ.
  • - Хүүгийнтөлбөр гэдэг нь зээл авсан хүн банкнаас авсан зээлийн хэмжээ, гэрээнд тусгасан хүүгийн хувь хэмжээ, зээлийг ашигласан хугацаанаасаахамааруулан банкинд төлж буй төлбөрийг хэлнэ.

Одоо зээлийн хүүгийн төлбөрөө тооцох аргачлалыг тодруулж үзье.

Зээлийн хүүгийн төлбөр=Зээлийн дүнг*Зарласан хүүгийн хэмжээ/365*ашигласан хоног

гэсэн томъёогоор зээлийн хүүгийн төлбөрийг тооцох нь байна.

Эхний жишээ: Зээлийн хэмжээ-1,000,000₮-ийг, 2014/4/17-ны өдөр 6 сарын хугацаатай авч, зарласан зээлийн хүү- 20.0%. Эхний төлбөрийн хугацаа 2014/5/17 гэж гэрээнд заасан бол хэдэн төгрөгийн зээлийн хүү төлөх вэ?

Эхний алхам. Бидэнд байгаагаар

Зээлийн хэмжээ-1,000,000₮

Зээлийн зарласан хүү- 20,0%

Зээл авсан өдөр 2014/4/17

Зээл төлөх өдөр 2014/5/17 гэсэн мэдээллээ тэмдэглэнэ.

Дээрх мэдээллийг зээлийн хүүгийн төлбөр олох томъёондоо оруулбал:

Зээлийн хүүгийн төлбөр=1,000,000*20%/365*ашигласан хоног гээд оруулах бөгөөд тооцож гаргахадашигласан хоног нь тодорхойгүй учраас тооцох боломжгүй ээ.

Дараагийн алхам.

Тиймээс одоо ашигласан хоногоо олох хэрэгтэй!

Бид 2014/4/17 өдөр зээл авсан, харин зээлээ төлөх эхний өдөр маань2014/5/17 байгаа энэ хооронд бид: 4-р сар 30 хоногтойгоос ашиглаагүй 17 хоногоо хасвал 13 хоног,

5-р сарын 17 хүртэл 17 хоног ашигласан учир нийт 13+17 буюу 30 хоног 1.0 сая ₮-ийг ашигласан гэсэн үг. Эл загвараар зээлийн хүүгийн төлбөрөө тооцвол:

Зээлийн хүүгийн төлбөр=1,000,000₮*20%/365хоног *30хоног = 16,438.36₮ болж байна.

Эл жишээлбэрээс харахад бид эхний сард зөвхөн хүүгийн төлбөртөө 16,438.36₮ төлөх ёстой болох нь ээ.

Уншсан: 15027
Огноо: 2014 оны 4 сарын 18
    Уншиж байна ...
#TAGS: